Европ орнууд Оросын Төв банкны 23 тэрбум еврогийн активын царцаалаа

Дэлхийн мэдээ

Европын орнууд Оросын Төв банкны 23 орчим тэрбум еврогийн активыг царцаалаа гэж Reuters агентлаг Европын холбооны хуульзүйн асуудлаарх комиссар Дидье Рейндерсийн  үгийг иш татан мэдээллээ.

“Европын холбооны 27 орноос авсан мэдээллээр бол энэ  битүүмжилсэн хөрөнгийн аравны нэг хүрэхгүй хувь нь Европын холбоонд  байгаа" гэж тэр хэлсэн байна. Үүнээс гадна Европын холбоо оросуудын 10 орчим тэрбум еврогийн үнэ бүхий материаллаг зүйлийг бас битүүмжилсэн гэж Рейндерс онцолжээ.

ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина үүний өмнө  барууны хориг арга хэмжээний  хүрээнд нөөцийнхөө тал орчим хувийг захиран зарцуулах чадвартай байгаа гэж мэдээлж байсан юм.