ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР, ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭВИЙН, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ЧАДАВХЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эмнэлгийн хүчилтөрөгчийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүчилтөрөгчийн үйлдвэр, хийн хангамжийн системд үнэлгээ хийх, хүчилтөрөгч болон эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудад хүчилтөрөгчийн үйлдвэр суурилуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Үүний дагуу "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг хүчилтөрөгчийн үйлдвэр, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах засвар үйлчилгээний чиглэлээр ажлын байран дээр чадавхжуулах" ажлыг Америкийн нэгдсэн улсын “Ассист интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд ЭМЯ, МХЕГ, ЭМЯ болон бусад яамны харьяа, НЭМГ-ын болон орон нутгийн харьяа эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, тус чиглэлээр бэлтгэгч их, дээд сургуулийн багш, хүчилтөрөгчийн үйлдвэр ханган нийлүүлэгч байгууллагын инженерүүд оролцож байна.