Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгарын Ерөнхий сайд В.Орбанд баяр хүргэжээ

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Ерөнхий сайдаар 5 дахь удаагаа  томилогдсон  Орбан Викторт  баярын захидал хүргүүлжээ. Баярын захидалд “Унгар Улсын Парламентийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхий сайдаар дахин томилогдсон Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны бүхий л салбарт  болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн байна.