NBA дахин 9 тоглогч халдвар авсныг зарлалаа

Дэлхийн мэдээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA болон тус лигийн тоглогчдын холбоо өчигдөр/2020.07.02/мэдэгдэл хийн тамирчид, багийн арын албаныхны дунд хийсэн шинэ коронавирусийн ээлжит шинжилгээний хариуг зарлалаа.

NBA өнгөрөгч зургадугаар сарын 24-29-ны өдрүүдэд 344 тамирчнаас шинжилгээ авсан бөгөөд үүнээс 9 тамирчин нь цар тахлын халдвар авсан нь тогтоогджээ. Ийнхүү зургадугаар сарын 23-наас эхэлсэн шинжилгээний хариу гарахад 351 тамирчнаас 25 нь халдвар авсан нь батлагджээ. Мөн 22 багийн нийт 884 арын албаны ажилчдаас шинжилгээ авахад 10 нь халдвар авсан байна.

Халдвар авсан тамирчид, арын албаныхан бүгд өөрсдийгөө 14 хоногийн турш тусгаарлаж, эрүүл мэндийн дүрмийг чандлан сахих гэнэ.