ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.ЧИНБАТ: Алт,зэс , нүүрс, төмрийн хүдэр, гэх мэт ашигт малтмалын 86 орд 680 гаруй илрэл олоод байна

Нийгэм, Эдийн засаг
АШИГТ МАЛТМАЛЫН ТОМООХОН ОРДУУДЫГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ, НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ, ИЛ ТОД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛНЭ.
 
Уулзалт хэлэлцүүлгийг нээж ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.ЧИНБАТ хэлсэн үгэндээ
Говь-Алтай аймгийн хувьд Геологийн судалгаа 1960 иад оноос эхэлсэн бөгөөд 1:200 000 масштабын геологийн зураглалд 100 хувь, 1:50 000 масштабтай геологийн зураглалд 30 гаруй хувь нь хамрагдсан байдаг бөгөөд одоогоор алт,зэс , нүүрс, төмрийн хүдэр, гэх мэт ашигт малтмалын 86 орд 680 гаруй илрэл олоод байна.
 
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гурван тулгуурт бодлогыг нэг эдийн засгийн үндэс суурь болсон уул уурхай, ашигт малтмалын салбарыг хөгжлийг тус аймагт аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулж орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг оруулах , Түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэлийн нөөцийн судалгааг хийлгэх , орд газрын нөөцийг тогтоох, үйлдвэрлэлийг стандартад нийцсэн түүхий эдээр хангах гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжид тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн нэгдсэн ойлголцолд хүрч, орон нутгийн зүгээс гаргаж буй санал санаачлагыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв.