Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд цэрэг зэр зэвсэг, улс төр, эдийн засгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр тоолж баршгүй олон бөгөөд оюун санаа, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн түвшинд ч оруулсан хувь нэмрээрээ их хаадаас дутахгүй тэдэнтэй энэ зэрэгцэхүйц гэж хэлэхэд дэгстүүлэхгүй олон олон эрдэмтэн мэргэд төрөн гарсны нэг нь Шарайн Мянгат билээ.
Тэрбээр 1692 онд Цахарын найман хошууны нэг болох Шулуун хөвөөт Цагаан хошууны (Одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг) Шарайд овгийн гэр бүлд төржээ. Цаг төрийн үймээнт үед төрсөн ч балчир наснаасаа авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэд "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайн төгсөөд, улмаар манжийн хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орныг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ.
Манжийн хааны ордны дэргэдэх "Тоон ухаан сурах газар"-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ.
Тухайн цаг улирлын тоон бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.
Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хааны дараалан заларсан гурван хаан болох Энх-Амгалан хааны үед 10-аад жил, Найралт төв хааны үед 12 жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг 30-аад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна
1 Сэтгэгдэл
order tadalafil 5mg pill <a href="https://ordergnonline.com/">brand tadalafil 5mg</a> buy ed pills online usa