Арменийн Ерөнхийлөгч асан 4.1 сая долларын барьцаа төлөөд суллагджээ

Дэлхийн мэдээ

Армени улсын Ерөнхийлөгч асан  Роберт Кочарян 4.1 сая ам.долларын барьцаа төлж шоронгоос суллагджээ.

Кочарян нь 1998-2008 оны хороонд тус улсад Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан ба 2008 оны 3-р сард нийслэл хот Ереванд гарсан бослогыг тараахаар цагдаагийн хүчин оруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл байсан хэмээн буруутгагдаж, суудлаасаа буухад хүргэсэн юм. Энэхүү бослогийн үеэр 8 жагсагч амиа алдаж, 250 хүн шархдаж байсан Арменийн түүхэн бослогуудын нэг юм.

Тэрбээр 2018 оны 7-р сард баривчлагдаж, шүүх хурал нь хэд дахин болж байсан. Харин энэ удаад  барьцаа төлөн ийнхүү суллагдсан ч прокурорын газраас уг шийдвэрийг давж заалдах болно гэжээ.