Бельгийн ханхүү хөл хорионы журмыг зөрчин торгуулж, халдвар авчээ

Эрэн сурвалжлах

Бельгийн ханхүү Иоахим Испани улсын засгийн газраас гаргасан коронавирустэй холбоотой хөл хорионы дүрмийг зөрчсөний улмаас 11,800 ам.доллараар торгуулсан байна.

Өдгөө 28 настай тэрбээр Испани улсад 5-р сарын 24-ний өдөр дадлага хийхээр ирсэн бөгөөд үүнээс төд удалгүй буюу 2 хоногийн дараа олон нийтийн цугларсан арга хэмжээнд оролцсон аж.

Уг нь хуулиндаа ханхүү өөрийгөө бусад гадны зорчигчдын адил 14 хоног тусгаарлах журамтай юм.

Тэрбээр энэ болчимгүй үйлдэлдээ уучлал хүссэн бөгөөд харамсаж буйгаа илэрхийлж, ирэх бүх хариуцлагыг хүлээн авах болно гэсэн байна.

Мөн түүнээс шинжилгээ автал коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тул түүнийг шүүмжлэх хүн илүү нэмэгдсэн юм.

Ханхүү Иоахим бол Бельгийн хаан Филиппийн ач хүү бөгөөд хаан ширээнд залах 10 дахь хүн юм.