Бендегуз Тот бэлтгэл дээр нас баржээ

Эрэн сурвалжлах

Унгарын ирээдүйтэй бөхчүүдийн нэг Бендегуз Тот өнгөрсөн Баасан гарагт шигшээ багийн бэлтгэл дээр зуурдаар нас баржээ.

Албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч 22 настай залуу тамирчны зүрх гэнэт зогссон байх магадлалтай гэнэ.

Тот 2017 онд Европын залуучуудын аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, 2018 оны Универсиад наадамд чөлөөт, сонгомол төрлөөр медаль авч байв. Унгарын насанд хүрэгчдийн шигшээ багт багтаж, 2019 оны ДАШт, 2020 оны Европын аваргын тэмцээнд оролцож байлаа.