Киргизстан дотоодын нислэгээ эхлүүлнэ

Нийгэм, Эдийн засаг

Киргизстан улс коронавирусын халдвар тархсаны улмаас түр хугацаагаар зогсоогоод байсан дотоодын нислэг, орон нутгийн автобус үйлчилгээгээ энэ сарын 5-ны өдрөөс ахин эхлүүлэх болсон байна.

Мөн энэ сардаа багтаан Хятад руу чартер нислэг үйлдэх гэнэ. Хятадын талаас уг нислэгийг санхүүжүүлж байгаа ба нислэгийн баг ажилтнуудыг ч нь хариуцах болсон ажээ.

Тус улсад коронавирусын халдварын 1,871 тохиолдол бүртгэгдсэн бол үүний 20 нь нас барсан гэх тооцоо байна.