Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлөхийг анхааруулж байна

Нийгэм, Эдийн засаг

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах барихыг хориглоно. Учир нь энэ үе загасны үржлийн эд оргил үе юм. Дээрх хугацаанд загас 20 дахин үржих нөхцөл бүрддэг. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай.

Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлөхийг анхааруулж байна.