Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшинэ

Улс төр

Дуучин Нара энэ жилийн сонгуульд дахин өрсөлдөхөөр шийдсэн. Тодруулбал өнөөдөр УИХ-ын Сонгуулийн 26-р тойргоос буюу Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр СЕХ-нд албан ёсоор бүртгүүлжээ. 

Түүнийг дэмжиж 801 хүн гарын үсэг зурсан байна. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэр дэвшсэн ч гарч чадаагүй билээ. 

Тэрбээр  “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө” гэдгээ хэлж байсан юм.