АН-ЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООГ ХУРАЛДУУЛАХЫГ ШААРДАНА

Улс төр

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг зарим гишүүдийн зүгээс намынхаа Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр (2021.01.25) 12:00 цагт С.Зоригийн хөшөөний дэргэдэх намын байранд болно гэж зарлалаа.