Ахмадын асрамжийн газарт гал гарч 9 хүн амиа алджээ

Дэлхийн мэдээ

Москва хотын захад байрлах хөгшчүүлийн нэгэн асрамжийн газарт гал гарч 9 иргэн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Амиа алдсан хүмүүсийн нас баралтын шалтгааныг нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогоос үүдэлтэй хэмээн дүгнэсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь 66-90 орчим насны ахмадууд байсан болохыг албаныхан мэдэгдсэн юм. Мөн 6 өндөр настны биеийн байдал маш хүнд байна гэжээ.

Галыг нэг цагийн дотор онцгой байдлын албанаас бүрэн унтрааж дууссан ба аюулгүй байдлын үндсэн шаардлагыг хангаагүй, цахилгаан шугамын асуудлаас үүдэлтэйгээр гал  гарсан байх боломжтой хэмээн үзэж байгаа тул тус асрамжийн газрын захирлыг байцаахаар саатуулаад байгаа аж.