Азийн “Аваргуудын лиг”-ийн цомыг “Улсан Хьюндай” өргөлөө

Бусад

 

Ази тивийн хөл бөмбөгийн клубүүдийн хамгийн том тэмцээн “AFC Champions league”-ийн аваргаар БНСУ-ын “Улсан Хьюндай” клуб тодорлоо.

Ираны “Персэполис” клуб дахь минутад нээлттэй тоглолтоос эхний гоолыг оруулж, тэргүүллийг аваад байв. Гэсэн ч “Улсан Хьюндай” клубийг хоёр ч удаа аз түшиж шүүгч хоёр удаа видео туслах шүүгчийн тусламжтайгаар /VAR/ эсрэг багт нь 11 метрийн торгуулийн цохилт өгсөн юм.

Эхэлж гоол алдсан ч үр дүнг өөрсдийн талд эргүүлж чадсан БНСУ-ын баг хоёр дахь удаагаа Азийн Аваргуудын лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолд хүрлээ. Сонирхуулахад Азийн аваргуудын лигээс БНСУ-ын клубүүд хамгийн олон буюу 12 цом авсан байдаг. Тэмцээний шилдэг тоглогчдоос танилцуулбал “Улсан Хьюндай” клубийн Ёон Бит-гарам тэмцээний үнэ цэнэтэй тоглогч, Саудын Арабын  “Ал Насср” клубийн Абдерразак Хамдаллах тэмцээний мэргэн буучийн шагналыг хүртлээ.