Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн нэр тодорлоо

Бусад

Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлчийн тоглолтууд тун өрсөлдөөнтэй, хачирхалтай зүйлстэйгээр эхэллээ.

“А” хэсэг

  1. Байерн Мюнхэн – оноо 16
  2. Атлетико Мадрид – оноо 9
  3. Зальцбург – оноо 4
  4. Локомотив – оноо 3

Атлетико Мадрид, Зальцбург клубийг талбайд нь 0:2-оор хожиж, шөвгийн 16-д орох өөрсдийн замыг нээлээ. Харин хэдийнээ хэсгээ тэргүүлэх эрх авсан Байерн Мюнхэн ОХУ-ын Локомотив Москваг 2:0-ээр хожлоо.

“В” хэсэг

  1. Реал Мадрид – оноо 10
  2. Мюнхэнгладбах – оноо 8
  3. Шахтар – оноо 8
  4. Интер Милан – оноо 6

Нөхцөл байдал хаашаа ч эргэж болох байсан “В” хэсгийг Реал Мадрид тэргүүллээ. Хэдийгээр сүүлчийн шийдвэрлэх тоглолтдоо Реал Мадридад 2:0-ээр хожигдсон ч хэсгийн нөгөө хоёр баг нь тэнцсэн учраас Мюнхэнгладбах дараагийн шатанд үлдлээ.

Интэр Милан – Шахтар клубүүдийн хожсон нь аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарах боломж нээгдсэн боловч тоглолт 0:0-ээр өндөрлөв. Энэ үр дүн Интер Миланы Европын тавцан дахь улиралд цэг тавьсан явдал байлаа.

“С” хэсэг

  1. Манчестер сити – оноо 16
  2. Порту – оноо 13
  3. Олимпиакос – оноо 3
  4. Марсель – оноо 3

Манчестер сити, Порту клубүүд хэсгээс гарсан баяраа тэмдэглэж сүүлийн өрсөлдөгчдөө буулган авлаа. Пепийн залуус талбайдаа Францын Марсель клубийг 3:0-ээр, Порту Грекийн Олимпиакосыг гэрт нь 0:2-оор хожив.

 

“D” хэсэг

  1. Ливерпүүл – оноо 13
  2. Аталанта – оноо 11
  3. Аяакс – оноо 7
  4. Мидтьюланн – оноо 2

Нитерландын алдарт Аяакс клуб талбайдаа Аталанта клубийг хүлээн авсан хэдий ч 0:1-ээр хожигдлоо. Тэнцэхэд л дараагийн шатны эрхээ авах байсан Италийн төлөөлөл Аталанта даалгавараа давуулан биелүүлж хожсоноор, хоёр дахь удаагаа Аваргуудын шөвгийн 16-д шалгарлаа.

 

“E” хэсэг

  1. Челси – оноо 14
  2. Сэвияа – оноо 13
  3. Краснодар – оноо 5
  4. Ренн – оноо 1

“E” хэсэг

  1. Челси – оноо 14
  2. Сэвияа – оноо 13
  3. Краснодар – оноо 5
  4. Ренн – оноо 1

Хэсгээс гарах зорилгодоо хүрээд байсан Челси клуб сэлгээний бүрэлдэхүүнээ тоглуулж ОХУ-ын Краснодар клубтэй 1:1-ээр тэнцлээ. Нөгөө талд Сэвияа Францын Ренн клубийг 1:3-ээр хожиж хэсгийн шатыг хожлоор өндөрлүүлж чадлаа.

“F” хэсэг

  1. Боруссия Дортмунд – оноо 13
  2. Лацио – оноо 10
  3. Клуб Брюггэ – оноо 8
  4. Зенит – оноо 1

Хэсгийнхээ сүүл мушгиж яваа Зенитийн талбайд зочилсон Боруссия Дортмунд клуб эхний хагаст 1:0-ээр хожигдож явсан ч шийдвэрлэх үед үр дүнг эргүүлж чадлаа. Гол довтлогчоо бэртэл гэмтэлд алдаад буй Боруссия Дортмундоос Лукаш Пишчек, Аксел Вицсел нар гоол оруулав.

Лацио, Брюгге клубүүдийн тоглолт эцсийн мөч хүртэл сонирхолтой өрнөж 2:2-оор өндөрлөлөө. Тэнцээ Италийн багт хэрэгтэй үр дүн байсан бөгөөд тэд цааш шалгарч байна. Брюгге хүн дутуу ч хүчтэй өрсөлдөөн үзүүлж, тоог 2:2 болгосныхоо дараа хожлын гоол оруулах том боломж үүсгэсэн ч хаалганы хөндлөвч онож азгүйдэв.

“G” хэсэг

  1. Ювентус – оноо 15
  2. Барселона – оноо 15
  3. Динамо Киев – оноо 4
  4. Ференцварош – оноо 1

Дэлхийн сая сая хөл бөмбөг сонирхогчдын хүлээлтэд байсан Криштиан Роналду, Лионель Месси нарын учраа урьд шөнө боллоо. Ювентус, Барселонаг талбайд нь 0:3-аар хожиход Роналду хоёр гоол оруулав. Ялалт байгуулсан Ювентус хэсгийнхээ нэгдүгээр байраар шалгарч байна.

Роналду замналынхаа турш Барселонагийн эсрэг 34 тоглолтод оролцохдоо 20 гоол оруулсан үзүүлэлттэй боллоо.

“H” хэсэг

  1. Лайпцаг – оноо 12
  2. ПСЖ – оноо 9
  3. Ман Юнайтед – оноо 9
  4. Пашакшехир – оноо 4

Хойшлогдоод байсан ПСЖ – Пашакшехир тоглолт урьд шөнө болод Францын аваргууд 5:1-ээр хожлоо. ПСЖ клубээс Неймар гурав, Мбаппе хоёр гоол оруулав. Сонирхуулахад гурван гоол оруулсан Неймэр Аваргуудын лигт хоёр өөр клубээс /Барселона 21 гоол, ПСЖ 20 гоол/ 20-оос дээш гоол оруулсан анхны тоглогч болжээ.