“АЛТАН БӨМБӨГ 2020" ВИРТУАЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

Бусад

 МХБХ шинэ сарын эхний өдөр нийт хөл бөмбөг сонирхогчид, тоглогчид, дасгалжуулагчид, энэ спортод хөлс хүч, зүрх сэтгэлээ зориулдаг хүн бүрт нэгэн гайхалтай бэлгийг хүргүүлж байна. Бид жил бүрийн 12-р сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Алтан Бөмбөг ёслолын ажиллагааг 6 дахь жилдээ SPS Television хамтран виртуал хэлбэрээр зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна. МХБХ 2020 онд Үндэсний дээд лиг, Футзалын дээд лиг, Эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнүүдээ явуулж чадсан тул “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг зохион байгуулж, тэмцээнд оролцсон тоглогч, дасгалжуулагчдыг алдаршуулах, хүч хөдөлмөрийг нь үнэлэх, ирэх жилийн улиралд эрч хүчтэй оролцох урам хайрлах боломж бүрдүүлсэн билээ. Та бүхэн өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалж гэрээсээ гаралгүй, манай үйл ажиллагааг SPS National сувгаар шууд хүлээн авч үзээрэй.