Засгийн газар хуралдаж байна

Улс төр

Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлсэн. 12 асуудал хэлэлцэх дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ.

16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Ё. Баатарбилэгт даалгав.

Нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.