500 мянган төгрөгөөс доош тэтгэврийг 275 мянган ахмад авдаг

Улс төр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр /2020.11.09/  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Шилэн дансны тухай хууль 2014 оны долдугаар сарын 1-нд УИХ-аас батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Шилэн дансны хуультай болсноор төрийн байгууллагууд төсвийн мөнгийг юунд зарцуулж байна вэ гэдгийг харах хяналтын маш сайн системтэй болсон. Гэвч хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо гээгдсэн байна гэж үзээд бүлэг тодорхой болгоё. Зарцуулалтаа Шилэн дансанд байршуулаагүй бол шахдаг шаарддаг болъё. Таван саяын босгыг 1 сая болгон өөрчлөх ёстой гэж үзжээ.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно гэж байсан. Цагаан суваргын ордоос эх үүсвэрийг гаргана гэсэн, боломж байна уу?

Д.Ганбат: -Өнөөдрийн 500 мянган төгрөг бол 170 орчим ам.доллартай тэнцэнэ. 275 мянган ахмад 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.

Бусад улс оронд тэтгэврийн хэмжээ ямар байдаг вэ гэдгийг бүгд мэднэ. Тэд амьдралд хүрэлцэх тэтгэвэр авдаг.

Хуулийн төслөөр Засгийн газраас санал авдаг, өргөн барих болоход тов тогтоодог. Хуулийн төсөл процессын дагуу явж байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:  Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Саналаа ирүүлээгүй байна.

Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт  6 стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар багтаасан байгаа. Үүний дотор Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна гэсэн.

Монгол Улсын 277 мянган ахмад настан 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа. Тэтгэврийн энэ мөнгө ахмадуудыг ядуурлын төвшинд хүргэж байгаатай энд суугаа бүх хүн снаал нийлэх байх. Жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Эх үүсвэр олоод тэтгэврийг нэмэх шаардлага байна.