Хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь орцонд гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгоно

Эрэн сурвалжлах

Aлтай" хотхонд орцондоо нүцгэн зогсож байсан хүүг, ээж нь үгэнд орохгүй байхаар нь орцонд гаргаж шийтгэсэн.

Хэрвээ хүүд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Тогтоогдохгүй бол хамтарсан багийн үнэлгээг харгалзан үзэж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно гэдгийг цагдаагийн байгууллагаас өмнө нь хэлж байсан билээ. 

Тэгвэл уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Зөрчлийн тухай хуулийн 20.7-д зааснаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзээд тухайн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор болж, материалыг дүүргийн прокурорын газар хянуулахаар явуулсан.

Хоёрдугаарт, цаашид тухайн хүүхдийн хүчирхийллийн эрсдэл нь арилах хүртэл хамтарсан багийн хяналтад авах,

Гуравдугаарт, зөрчил гаргасан ээжид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчтэй уулзуулах, хүүхдийг зөв эерэг аргаар өсгөн хүмүүжүүлэх, уур бухимдлаа тэвчих, эцэг эх асран хамгаалагч байх хуулийн хариуцлагыг нь ойлгуулах чиглэлээр сургалт мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэсэн. Зөвлөгөөг өгөөд явж байгаа” гэв. 

Дээр дурдагдсан ажлуудтай холбоотойгоор хорооны хамтарсан багийг ажиллуулж байгаа аж.