Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад аман хүзүүдэж байсан нь ердөө жил гаруйн өмнөхөн. Гэтэл өнгөрсөн өвөл нийслэлчүүд утаа үзэж, угаар үнэртсэнгүй. Мэргэжлийн байгууллагуудын албан ёсны тандалт, судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан байна. Утаа ийнхүү хоёр дахин буурахад юу нөлөөлсөн бэ?
Олон хүн сайжруулсан шахмал түлш гэж хариулах нь мэдээж. Харин энэ асуултад “Стандарт” гэж хариулна. Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрх бүгд өнгөрсөн өвөл стандартын шаардлага хангасан түлш түлэх болсноор хоолой хорсгож, нүд бүрэлзүүлсэн утаанаасаа салж чадсан юм. Мөн галладаг зуух, пийшингээ стандартад нийцүүлж, гэр, байшингийнхаа дулаалгыг стандартын дагуу чанартай сайн хийж гүйцэтгэсэн нь ч утаа буурахад нөлөөлсөн. Хот эдгээр стандартыг иргэддээ мөрдүүлж чадсанаараа 20 жил ярьсан хорт утааг ганцхан өвлийн дотор хоёр дахин буурууллаа. Эндээс иргэд ч тэр, төр захиргааны байгууллагууд ч тэр нэг л зүйлийг ойлгож, мэдэрсэн болов уу. Тэр нь стандарт гэдэг зүйл ямар чухал болохыг, бас түүнийг үл тоож, хэм хэмжээ, норм, нормативыг нь зөрчих юм бол ямар аюултайг хаа хаанаа сайтар ухаарсан гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ стандартыг хаанаас хэрэгжүүлснийг эргэн саная.
Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргаж 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын тогтоосон нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр танилцуулсан. Энэ бол Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн иргэдийн нийтийн эрүүл мэнд, эрх ашгийн төлөө хийсэн зоримог алхам байв.
Тухайн үед олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрт “нийслэлчүүд ирэх 2019 оны өвлийг давах уу” гэх өнцөгт илүүтэй төвлөрч байв. Гэтэл нийслэлчүүд шаардлагаа зөв нэхээгүй, иргэдэд зөв мэдээлэл өгөөгүйгээс сайжруулсан түлшнээс үүдэлтэй асуудал олон ч эрдэнэт хүний амь насыг авч одсон түүхий нүүрс түлэхгүй байх стандартын сөрөг тал.
Ямартай ч “утаа яг буурсан уу” гэх асуултад Монгол Улс агаарын бохирдолтой хамгийн муу орнуудын жагсаалтаас хасагдсаннь хариулт болно. Дэлхийн улсуудын агаарын чанарын индексээр Монгол Улс өнгөрөгч онд агаарын чанарын дундаж үзүүлэлт 58,5 гэх оноогоор дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын жагсаалтад зургадугаар байрт орсон бол улсын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой Улаанбаатар хот уг судалгаанд бүртгэлтэй дэлхийн 3058 хотоос 72 дугаар байрт жагсчээ. Судалгааны тайлангаас ажиглахад улсын хэмжээнд зөвхөн нийслэл Улаанбаатар төдийгүй хөдөөд Дархан, Эрдэнэт, Багануур, Арвайхээр, Цэцэрлэг, Зуун мод зэрэг хүн ам ихээр суурьшсан хэсгүүдэд агаарын чанар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тогтоосон стандартаас үнэмлэхүй өндөр байна. Нийслэлийн хувьд Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Дарь эх, Сансар, Нисэх, Яармаг, Амгалан, Гачуурт зэрэг бүсэд агаарын чанар үлэмж муу гэх үнэлгээ нь хэвээр. Яагаад ингэж нийслэлд зэрэгцэн оршиж буй дүүргүүд, хөдөөд төвлөрөн суурьшиж байгаа аймагт агаарын бохирдол ийм ялгаатай байгаа хэрэг вэ. Өнөөдөр улаанбаатарчууд утаанаасаа салж, уушиг нь тэнийж байгаа таатай дүр зураг байвч хөдөө аймгуудад түүхий нүүрсний хэрэглээ хэээр учраас утаагаа суунаглуулан, угаар дундаа амьдарч байгаа нь бодит үнэн. Хөдөөнөөс хотод ирээд утааг жигшдэг байсан цаг үеэ өнгөрөөж, эрүүл сайхан хөдөө нутагт минь хөх утаа хөшилдөн нүүгэлтэж байна. Тэгэхээр утаа болоод утаа багасгах асуудал зөвхөн улаанбаатарчуудын эрүүл мэнд, нийслэл хотод хамааралтай биш хөдөө аймгийн төвүүдэд хамгийн ихээр хамаарч байгаад төр засаг анхаарууштай. Түүхий нүүрсийг хулгайгаар түлсээр байгаа айлуудад хяналт тавих, сайжруулсан түлшний хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлт авчирсан стандарт горимоо улсын хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэйг аймгийн төвүүдэд суунаглах ххар утаа сануулж байна. Хөдөөд хөшилдөх утаанаас дайжиж хот руу их нүүдэл хийх дээрээ тулаад байгаа эмгэнэлтэй дүр зураг сэтгэл эмзэглүүлэв.
Я.Монгол
1 Сэтгэгдэл
cialis generic <a href="https://ordergnonline.com/">cialis 40mg without prescription</a> gnc ed pills