Apple компани алдарт "Пачинко" романаар олон ангит кино хийнэ

Бусад

Дайны хүнд бэрх жилүүдэд эх орондоо очиж чадалгүй Японд хэдэн үеэрээ амьдарч буй солонгос гэр бүлийн тухай өгүүлэх "Пачинко" роман тун удахгүй дэлгэцийн бүтээл болох нь ээ. Apple TV Plus солонгос гаралтай америк зохиолч Мин Жин Лигийн бестселлер ном болох "Пачинко" романаас сэдэвлэн олон ангит кино хийхээр болсон байна.

Найман ангит эл бүтээлд И Минь-ху, Жин Ха, Анна Савай, Минха Ким, Сожи Арай, Кахо Минами нар гол дүр бүтээх бөгөөд Өмнөд Солонгос, Япон, Англи зэрэг олон улсын баг бүрэлдэхүүнээс бүтсэн уран бүтээлчид хамтран ажиллах аж. 

Дашрамд дурдахад, "Пачинко" романыг “Balj and Purev” хэвлэлийн газраас тун удахгүй уншигчдад хүргэх гэж байгаа бөгөөд орчуулагч Б.Эгшиглэн эл бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлжээ.