Бид Сахарын цөл гэх мэт газруудыг бодохдоо ан амьтад, ургамал ховор газар гэж боддог билээ. Харин АНУ,Африк болон Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ нь тийм ч үнэн зүйл биш байж болох нь тогтоогдсон юм. Тус эрдэмтэд хиймэл дагуулаас авсан зургийн тусламжтай Сахарын болон Сахелийн цөлийг судалсан байна. Энэ хоёр цөл дэлхий дээрх хамгийн том цөлүүд аж. Судалгааны хариу нь гайхмаар, 1,8 тербум гаруй мод Сахар болон Сахелийн цөлд байдаг гэж гарсан байна. Хиймэл дагуулын зурагнаас зөвхөн том хэмжээтэй модод олддог учир 1,8 тербумаас их модод байгаа нь дамжиггүй гэж судлаачид бодож байгаа ажээ.Судалгааны ажлыг ахалж байгаа Копенхагены их сургуулийн профессор Мартин Брандт хэлэхдээ “Бид Сахарын цөлд тийм их модод байдаг гэдгийг илрүүлээд их гайхсан. Том хэмжээний модгүй хэсэг газар байгаа ч гэсэн модны нягтаршил өндөр ихтэй газрууд байгаа гэдэг нь илт байна” гэжээ.
1 Сэтгэгдэл
cialis uk <a href="https://ordergnonline.com/">tadalafil 20mg cost</a> red ed pill