Залуучуудыг цэрэгт тушаадаг хөөрхөн охин

Бусад

ОХУ-д Монголын нэгэн адил ээлжит цэрэг татлага явагдаж байна. Манайхтай л адил тэнд цэргийн албанаас зугтах, зайлсхийх хүн олон. Гэрт нь очиж, зарлан дуудах бичиг өгөх гэхэд хаалгаа тайлахгүй, нуугддаг залуучууд ч бий.

Тэднийг барих нэгэн шинэ аргыг ОХУ-ын Курчатов хотын захиргаанаас бодож олжээ. Энэхүү шинэ аргыг танилцуулья.

17 настай Аня Целикова Курск хотод амьдардаг ч Курчатов хэмээх жижигхэн хотод байдаг эмээгийндээ байнга очдог. Нэг удаагийн зочлолтоор түүнд сайн дурын ажил хийхийг санал болгожээ. Энэ нь залуучуудад зарлан дуудах хуудас тараан өгөх. Зарлан аваагүй байхад дараа нь алс хол хөдөө, гадаадад явж байсан гэж шалтаг тоочиж болно. Харин зарлан дуудах хуудсаа нэгэнт гардаад авсан бол хуулийн хариуцлага хүлээхийг хүсээгүй л бол комиссын үзлэгээр орно.

Курчатов хотын залуус энэ урхинд орсон юм. Цэргийн хувцастай хүн хаалга цохиход онгойлгохгүй байсан этгээд хүртэл хаалгыг нь зөөлөн тогших хотын хөөрхөн охиныг хараад гүйн ирж, хаалгаа тайлж байлаа.

Одоогийн байдлаар Аня Целикова 30 залууг цэрэг татлагын комисст хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд Жуух бичгээр шагнуулжээ. Харин хуурагдсан залуус эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордсон байна.