К.Роналдо: Катар миний сүүлийн ДАШТ байх болно

Дэлхийн мэдээ

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа Кристиано Роналдо өнгөрсөн долоо хоногт болсон Францын шигшээ багийн эсрэг хийх тоглолтын өмнө хэвлэлийн бага хурлаар өөрийн ирээдүйн талаараа ярьж, их спортоос явах тухайгаа хэллээ. Тэрээр ирэх 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ түүний хувьд сүүлчийн олон улсын тэмцээн байх болно гэсэн байна.

Өдгөө 35 настай түүний хувьд 17 жилийг мэргэжлийн тамирчны замналаар амьдарч байгаа Кристиано Роналдо Катар миний сүүлийн ДАШТ байх боловч би жаргалтай байна. Би амралтаараа Катар, Дубай явж амрах дуртай хэмээжээ. Эргэн сануулахад, алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдо анх 2006 онд Герман улсад зохион байгуулагдсан оролцож байсан юм. Түүнээс хойш дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин буюу "Ballon d'Or"-ийн эзэн бөгөөд Аваргуудын лиг, Европа лиг, Ла лиг болон Английн Премьер лигүүдэд түрүүлж өөрийн ур чадвар, бурхнаас заяасан авьяасаа мянга мянган хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд гайхуулж яваа энэ цаг үеийн шилдэг тамирчин билээ.