БНАСАУ-ын армийн эмэгтэй дайчдын үнэн амьдрал

Дэлхийн мэдээ

Умард Солонгосын армид алба хааж байсан эмэгтэй цэргийн албан хаагч эх орноосоо зугтааж гарсныхаа дараа  дэлхийд дөрөвт ордог энэ нүсэр армид алба хаадаг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг нь алдагдсан, эрэгтэйчүүдэд хүчиндүүлдэг явдал тун элбэг гэдгийг дэлгэсэн байна.

Ли Сон Ён гэдэг энэ эмэгтэй бараг арван жил алба хаахдаа 20 гаруй эмэгтэй хамт амьдардаг ганц өрөөний хоёр давхар орны доод талынхад унтдаг байсан гэнэ. Хүн бүрт  хувцасаа хадгалдаг өөрийн жижиг шүүгээ байдаг дээр хоёр гэрэл зураг тавьдгийн нэг нь БНАСАУ-г үндэслэгч Ким Ир Сен, нэг нь өнөөгийн удирдагч Ким Чен Уны хөрөг гэнэ.

 

                           

Тэрбээр арван жилийн өмнө албаа хааж дууссан хэдий ч өнөө болтол бетонон тэр сууцныхаа  муухай үнэрийг мартаж чаддаггүй гэж ярьжээ.

“Цагаан будааны хальс сүрлээр хийсэн дэвсгэр дээр унтдаг байсан минь бүхий л үнэр нь биед шингэчихдэг. Ёстой муухай” гэж Ли Со Ён ярьж байна.

“Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн таагүй зүйл нь усанд орж чадахгүй, ер нь халуун ус байхгүй. Зүгээр л уулын голоос татсан хоолойгоор хүйтэн ус ирнэ, тэндээс нь байнга л мэлхий, могой орж ирнэ” гэж 41 настай эмэгтэй ярьжээ.

Их сургуулийн багшийн охин Со Ён уг нь хамгийн хойд нутагт төрж өссөн юм байна. Тэдний эр бүлээс олон хүн цэргийн алба хааж, 1990-ээл онд БНАСАУ-д их өлсгөлөн дайрахад өдөр тутмын хоолтой байхын тулд сайн дураараа цэрэгт морджээ.

Олон эмэгтэй мөн ийм зам сонгосны нэг нь Ли Со Ён. “Өлсгөлөн Умард Солонгосын эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хүнд шалгуур байсан. Олон эмэгтэй биеийн хүзчний хөдөлмөр эрхэлж, эндээ маш муухай байдалд ордгийн нэг нь дарамт, бэлгийн хүчирхийлэл байсан” гэж “Умардп Солонгосын хувьсгалын нууц” гэдэг номын зохиогч Жун Бэк бичжээ.

Ли Со Ёны ярьсаныг олон баримтаар нотолж болно, энэ талаар түүхчид, умардаас дүрвэсэн олон хүн ингэж ярьдаг.

                       

                                                      

Дөнгөж 17 настай Ли Со Ёнд эхлээд армийн алба эх орноо хамгаалах, хамтын амьдрал зэрэг нь таалагдаж байж. Улс орон гэрэл цахилгаан дутмаг байхад цахилгаан гэрэлтэй. Эрчүүд эмэгтэйчүүдийн өдрийн дэглэм үндсэндээ адил. Эмэгтэйчүүд биеийн хүчний дасгал арай бага, гэхдээ өдөр тутам цэвэрлэгээ, хоол хүнс бэлтгэх ажил хийнэ.

Гэхдээ л байнгын хоол хүнсний дутмаг байдал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлдэг байна. “Зургаан сар, жил өнгөрөхөд  дутмаг хоол, бухимдлаас болоод сарын тэмдгийн мөчлөг алдагдаж эхэлсэн. Эмэгтэйчүүд сарын юм ирэхгүй байгаа нь харин ч сайн, угааж арчих, ариун цэвэр сахих гэхгүй гэж баярлацгаадаг. Сарын юм ирдэг бол бүр ч дор байх байсан” гэж Ли Со Ён ярьжээ.

Армид алба хаах үед хувийн ариун цэврийн хэрэгсэл ямагт дутмаг байдаг байсан гэж тэр ярьж байна. “Эмэгтэйчүүд өнөө хүртэл хөвөн, даавуугаар хийсэн хэрэгсэл хэрэглэдэг. Эрчүүдээс нууж шөнө л энэ бүхнээ угааж цэвэрлэнэ” гэж “Умардын тухай 100 асуултын хариу” номын зохиогч Жульетт Морильо бичжээ.

               

 

“Ердөө 20 настай нэг эмэгтэйтэй би ярилцсан. Түүний хэлснээр бол байнгын дасгал сургуулилтаас болоод хоёр жил сарын юм нь ирээгүй гэнэ” гэж Морильо ярьж байна.

2015 онд засгийн газар 18 нас хүрсэн бүх эмэгтэй долоон жилийн цэргийн алба заавал хаах ёстой гэсэн журам гарчээ.

Хаа очиж үүнтэй зэрэгцээд армид алба хааж байгаа эмэгтэйчүүдэд Daedong-ийн ариун цэврийн хэрэгсэл түгээдэг болсон байна.

“Энэ бол эмэгтэйчүүдэд төр биднийг анхаарч эхэллээ” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн хэмээн Жун Бэк бичжээ.

                                                        

Мөн нисэх хүчний салбарт алба хааж байгаа эмэгтэйчүүдэд Pyongyang Products-ийн бүтээгдхүүн өгдөг болсон байна. Энэ нь Ким Чен Уны 2016 онд умард солонгосын ариун цэврийн бүтээгдэхүүн Lancome, Chanel,  Christian Dior зэрэг бэрндүүдтэй өрсөлдөх ёстой гэсэн үгний дараа авч хэрэгжүүлсэн ажил. Цэргийн ангиудад эмэгтэйчүүдэд зориулсан бие засах газар байхгүй, эрчүүдийн нүдэн дээр л орж гардаг хэмээн олон эмэгтэй ярьсан гэж Жульетт Морильо бичсэн байна.

Умард Солонгост эрчүүт 10 жилээр цэргийн алба хаадаг бол эмэгтэйчүүд долоон жил хаадаг нь дэлхийд хамгийн удаан хугацааны алба. Зарим мэдээгээр 18-25 насны эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь дүрэмт хувцас өмсдөг байна.

Бэк, Морильо хоёр БНАСАУ-ын армид бэлгийн дарамт маш их байдаг гэдэгтэй санал нэг байна. Эмэгтэй дайчидтай ярьж байхад олонхи нь өөр нэгнийг ийм үйлдэлд өртсөн гэж ярьдаг атлаа өөрт нь учирсан гэж ярьдаггүй. Ли Со Ён ч үүнийг батлан ярьсан байна.

“Ротын захирагч орой нь өөрийн захирагдагч эмэгтэйгээ өрөөндөө оруулж хүчинддэг. Энэ нь байн байн давтаглааж, ээцэс төгсөглгүй үргэлжилдэг” гэж тэрбээр хэлжээ.

БНАСАУ-ын армийн удирдлага ч энэ асуудал үнэхээр тулгамдсан асуудал гээд “ганцхан олонхи тохиолдолд хэн ч энэ талаар мэдүүлэг өгөхийг хүсдэггүй учраас эрчүүд хуулийн хариуцлага хүлээлгүй өнгөрдөг” гэжээ.

Ялангуяа яду угэр бүлээс гаралтай эмэгтэйчүүд барилгын цэрэгт алба хааж жижигхэн давчуу байранд байдгаас биеэ хамгаалах ямар ч боломжгүй байдаг гэнэ. Умард Солонгосын армид түрүүч цолтой алба хаасан Ли Со Ён 28 насандаа армиас халагдаад энгийн амьдралд дасах гэсэн ч санхүүгийн брэхшээлээс болоод чадалгүй 2008 онд Өмнөд Солонгост зугтаж гарчээ. Эхлээд бүтэлгүйтэж Хятадын хил дээрээс браигдан нэг жил шоронд суусан байна. Хоёр дахьдаа Туманган голыг гатлан Хятадад очиж тэндээсээ зуучлагчаар дамжин  Өмнөд ирсэн байна. Солонгост