Хотыг Д.Амарбаясгалангаас өөр аваад явчих хүн алга

Улс төр

Нийслэлд МАН олонхи болсноос хойш нойргүй хонож байгаа хүмүүс цөөн биш. Нойр хугаслалт ялалтандаа хөөрч догдолсон гэхээсээ илүүтэй Хотын даргаар хэнийг сонгох бол гэх хорхойссон бодолтой н холбоотой ажээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх, нийслэлд намаа толгойлогч Д.Сумъяабазар нар өөд өөдөөсөө хараад инээж байвч цааш харангуутаа өөрийн хүнээр нийслэлийг толгойлуулах гэсэн бодолдоо хөтлөгдөж, нууцхан уулзалтууд хийж яваа нь бодит үнэн. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд генсек Д.Амарбаясгалангаар Улаанбаатар хотыг удирдуулахаас өөр оновчтой хувилбар байхгүй. Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр томилогдон ажилласнаасаа хойш МАН-ын олон бараан баримт, хэл үгний эсрэг зогсч чадсан. Намаа ч, гишүүнээ ч гэсэн сэтгэл түүнд байдаг талаар МАН-даа гомдогсод дотроос хүртэл ярьж байхыг сонсч л байлаа. Энэ оны хоёр удаагийн сонгуулийн ялалтыг Д.Амарбаясгалангаас холдуулж, салгаж үнэлэх боломж даанч байхгүй.

 МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас хэний нэрийг Хотын даргад дэвшүүлэх бол гэсэн хүлээлт өнөөдрийн үйл явдлуудаас хамгийн содон бөгөөд хамгийн ач холбогдолтой нь билээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа арванхоёрдугаар сард МАН Бага хурлаа хийж, сонгуулийн үр дүнгээ хэлэлцэн Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож байсныг санаж байна. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр сонгогдон ажиллах болсон учраас намын “гал тогоо”-г Д.Амарбаясгаланд шилжиж ирсэн юм. Тэрбээр 2008 оноос хойш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, 2013 онд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр тус, тус сонгогдон ажиллаж байсан юм.