Орос амь үрэгдсэн генералынхаа өшөөг авлаа

Дэлхийн мэдээ

Оросын Агаар-сансрын хүчний хоёр бөмбөгдөгч Су-24 онгоц Сирийн зүүн нутгийн Дейр эз-Зор муж дахь террористуудын газар доорхи командын байрыг агаараас дайрч 30 орчим зэвсэгт дайчныг устгасан байна. Ийм байдлаар оросын дайчид наймдугаар сард хүмүүнлэгийн ажил гүйцэтгэж яваад амь үрэгдсэн хошууч генерал Вячеслав Гладких, орчуулагч Михаил Мильшин нарыг өшөөг авлаа гэж Олон нийтийн мэдээллийн алба мэдээлсэн байна.

Наймдугаар сарын 18-нд алан хядагчид Дейр-эз-Зор  хотын ойролцоо Ат-Таймын талд оросын цуваа явах зам дээр тэсрэх бодис, гар хийцийн бөмбөг тавьж,  довтлон сөнөөсөн юм. Генерал Вячеслав Гладких хүнд шархадсаны улмаас амь үрэгджээ.