Киргизийн Ерөнхий сайд, Парламентын спикер огцорлоо

Дэлхийн мэдээ

 

Киргизэд энэ 4-нд болсон  парламентын  сонгуулийн дүнг сөрөг хүчнүүд зөвшөөрөхгүй гэснээс үүдэн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж, улмаар эмх замбараагүй байдал болж хувирсантай холбогдуулан тус улсын Парламентын спикер Дастан Жумабеков, Ерөнхий сайд Кубатбек Боронов нар албан тушаалаасаа огцорсон байна.

Мөн сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэр гаргажээ.