Их Британи БНХАУ-тай харилцахдаа маш хатуу байх хэрэгтэй гэв

Дэлхийн мэдээ

Их Британи БНХАУ-тай харилцах харилцаандаа хатуу чанга, гүйлгээтэй хандах ёстой хэмээн Их Британийн сангийн сайд Риши Сунак өчигдөр/2020.10.05/ мэдэгджээ. “Миний бодлоор бид Хятадтай харилцахдаа одоогийнх шиг нүд нь балай, чих нь дүлий байхын оронд бодитой, чанга хатуу төдийгүй нэн ялангуяа гүйлгээтэй хандах хэрэгтэй” хэмээн Риши Сунак Консерватив намын жил бүр зохион байгуулагддаг бага хурал дээр ярьжээ.

Тэрбээр мөн “Хятад дэлхийн эдийн засагт улам бүр чухал байр суурь эзэлсээр байна. Цаашид ч үүнээс илүү хүчирхэгжих болно. Тиймээс үүнийг үл тоож хэрхэвч болохгүй” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: REUTERS