Польшийг хуваасан, ЗХУ-Германы хилийн тухай найрамдлын гэрээ

Соёл урлаг, Спорт

 

1939 оны есдүгээр сарын 1-нд фашист Герман улс Польш руу халдан довтолсны дараа энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр ЗХУ болон Германы хоорондын хилийн тухай найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний бичвэр, хилийн шинэ шугамыг хэвлэлд нийтэлжээ.

Энэ гэрээний дагуу гурван ч протокол байгуулсны нэг нь нийтэд, нөгөө хоёр нь нууц байж. Энэ протоколоор ЗХУ болон Германы “ашиг сонирхол”-ын хүрээнд Польшийг хоёр хувааж, “литвийн нутагт зөвлөлтийн ашиг сонирхлын төлөө тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, хоёр тал польшийн алив суртал нэвтрүүлгийг хаах, талуудын эрх ашгийг хүндэтгэнэ гэсэн байна.

 Фашист Герман 1941 оны зургадугаар сарын 22-нд Зөвлөлт холбоот улсад халдан довтолсны дараа энэ гэрээ үйлчлэхээ болсон юм.