Өнөөдөр барьцаалан зээлдүүлэх газар ломбард анх үүссэн өдөр

Соёл урлаг, Спорт

Барьцаалан зээлдүүлэх гаар буюу ломбард нь  хүн төрөлхтний түүхнээ санхүүгийн нэлээд эртний байгууллага гэж болно. Хуучны бичгийн дурсгалуудад бүр эртний грек, ромоос эхлэлтэйг дурдсан нь бий. Хятадад ч бүр 3000 жилийн тэртээ санхүүгийн ийм газар байсан тухай бичсэн нь байдаг.

Ломбард нь ердөө л зээлдүүлэгчийн эд хөрөнгийг барьцаалан зээл олгодог санхүүгийн байгууллага. Ийм байгууллага Европт дундад зуунд бий болсон гэж үздэг.

Харин ломбард нь яг өнөөгийн төрхөөрөө 1618 оны есдүгээр сарын 28-ны өдөр Белгийн Брюссель хотноо “Ломбардийн байшин” нэрийн дор байгуулагдж байж. Энэ нь тун удалгүй бүхийл Европын хамран, тэдний үйлчлүүлэгчээр хааны гэр бүлийнхэн ч үйлчлүүлж байсан гэнэ.