Хятадад хоногт найман хүн коронавирусээр өвчиллөө

Дэлхийн мэдээ

 

Өнгөрсөн хоногт хятадад коронавирусын халдвараар найман хүн өвчилсөн нь гадаадаас ирэгсэд байсан байна.

Эдний дөрөв нь Шанхайд, хоёр нь Гуандун мужид гарсан бол Бээжин хот Сычуань мужид тус бүр нэг хүн байна. Коронавирусын халдвварын тархалт эхэлснээс хойш Хятадад гадаадаас ирсэн 2773 хүн халдвар тээж ирсний 2607 нь эдгэрэн эмнэлгээс гарч, одоо 166 хүн эмчлүүлж байгаагийн гурвынх нь бие хүнд байгаа юм байна.

Хятадад коронавирусын халдвараар нийт 85322 хүн өвчилсний 4634 нь нас барж 80522 хүн эдгэрч эмнэлгээс гарсан юм.