Навальный өөрөө өөрийгөө хордуулсан гэж Путин хэлжээ

Дэлхийн мэдээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 14-ний өдөр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой утсаар ярих үедээ сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өөрийгөө хордуулсан гэсэн таамаг дэвшүүлсэн гэж парисын Le Monde сонин мэдээлсэн юм.

Үүнийг Алексей Навальный тайлбарлаж “Путиныхаар бол би гал тогоондоо “Новичик” хор чанаж л дээ. Тэгээд онгоцонд түүнийгээ уугаад комд орно. Үүний өмнө энэ талаар эхнэр, найз нөхөд, хамтрагч нартайгаа ярилцаж намайг Германд эмчлүүлэхээр илгээхийг ямар ч тохиолдолд оросын Эрүүл мэндийн яам зөвшөөрөхгүй. Омскийн эмнэлэгт үхэж, тэндхийн шарил хадгалах газарт орно. Шалтгааныг нь тодруулах гэж “харьцангуй удна”. Энэ бүхэн миний залирхаг төлөвлөгөө. Гэхдээ Путин надаас илүү тоглосон л доо” гэж Instagram-даа бичээд “энэ өдөөн хатгалга амжилтгүй болсон” гэжээ.  

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон утсаар ярих үедээ Путинд “Новичик” хорыг хувийн байгууллага хэрэглэх ямар ч боломжгүй, тэгэхээр гарцаагүй оросын албан ёсны байгууллага л ард нь бий гэсэн юм байна.

Хариуд нь Путин Алексей Навальныйг зүгээр л нэг интернетээр дуулиан таригч бүр хэдийнээс өвчтэй хүн гэж хариулжээ. Энэ нь Навальныйг өөрөө өөрийгөө хордуулсан гэж Оросын ерөнхийлөгч үзэж байгаа хэрэг хэмээн Le Monde сонин гэж бичсэн байна.  

Харин ноён Макрон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ Орос улс Алексей Навальныйг  алахыг оролдсон гээд Франц улс Европт ч Орост ч химийн зэвсэг байхыг тэвчихгүй гэжээ.