Лукашенког тангараг өргөх үеэр хууль сахиулагчид 150 хүнийг саатуулжээ

Дэлхийн мэдээ

 

Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэж нийслэл Минск хотноо жагссан хүмүүсийн ихэнхийг хууль сахиулагчид баривчлан саатуулсан байна. Хууль сахиулагчид зөвхөн нийслэлээс гадна Гродно, Гомель, Борисов болон  Могилев хотуудад ч  хүмүүсийг баривчилсан байна. Александр Лукашенког тангараг өргөх үеэр  нийслэл болон том хотуудад энэ ёслолыг эсэргүүцсэн цуглаанууд болох үеэр хүчний байгууллагынхан 150 гаруй хүнийг баривчилсан гэж хүний эрхийг хамгаалагч “Весна” төв мэдээлээд саатуулагдсан хүмүүсийн нэрсийг нийтэлжээ.

Хуулийн байгууллагын мэдээлснээр энэ хүмүүсийн ихэнхийг нийслэл Минск хотод саатуулсан гэнэ. Хүмүүсийг баривчлах, саатуулах ажил нийслэл Минскт үргэлжилсээр байна гэж Tut.by хэвлэл ёслол болсон есдүгээр сарын 23-ны орой мэдээлж байна. Нийслэл хотын төвд худалдааны “На Немиге” төвийн ойролцоо буун дуу сонсогдсон гэж энэ хэвлэлд бичсэн байна. “Наша Нива” хэвлэл болохоор Немиге дэх Петропавловын сүмийн районд хууль хүчнийхэн автобуснаас гүйлдэн гараад буудаж эхэлсэн гэж мэдээлжээ. “Чөлөөт радио” ч бас Серебрянка районд тэсрэлтийн чимээ сонсогдсон гэсэн байна.

Нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчнийхэн жагсагчдын эсрэг усан буу хэрэглэн шүршсэн гэнэ. Ялагчдын болон Машеровын өргөн чөлөөнд “Минск-баатар хот” ханын орчим ажиллсан Tut.by хэвлэлийн сурвалжлагч болохоор ерөнхийлөгчийн харшийн дэргэд цэргийн тусгай техникүүд байсан гэсэн байна. Цагдаагийнхан ч эсэргүүцэгчдийг тараахын тулд усан буу ашигласан гээд харин нулимс амгаруулагч хий,  шуугиант гар бөмбөг хэрэглээгүй гэж мэдэгджээ.