Өмнөд Солонгосын ажилтныг Умард Солонгост буудаж алаад шатаасан байж

Дэлхийн мэдээ

 

Өмнөд Солонгосын далай тэнгис загас агнуурын яамны ажилтан 47 настай нөхөр есдүгээр сарын 21-нд эргүүлийн завиар БНАСАУ-ын хилийн ойролцоо явж байгаад сураггүй алга болсон байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн түүнийг умард руу зугтахыг оролдсон гэж ойлгож байсан ч түүнийг умардынхан буудаж алаад цогцосыг нь шатаасан байна. Пеньян түүнийг умсардын нутагт коронавирус тархааж магадгүй гэж үзсэн ч байж магадгүй. Болсон үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үүнийг байж боломгүй, цочирдуулам хэрэг гэж нэрлээд Пеньян энэ талаар албан ёсны хариу өгөх ёстой гэжээ. Ерөнхийлөгч бас ард иргэдийнхээ аулгүй байдлыг хамгаалахын тулд армийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах үүрэг өгсөн байна.