Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг ашгийн төлөө бус Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан.
Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент “хүн төвтэй”, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратеги хэмээн зарласан. Энэхүү бодлогын хүрээнд байгуулсан 54 ажлын хэсгийн нэг нь дээрх ажлын хэсэг юм байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням ажиллаж байгаа юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг ямар хэлбэрээр ажиллах вэ?
- Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэн найруулснаар хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчныг сайжруулах, төр бизнесийн салбар болон ард иргэдтэй харилцах харилцааг зохицуулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Хуулийн үндсэн санаа нь төрийн зүгээс бизнестэй холбоотой аливаа шийдвэр гаргах буюу татвар хураамжийг зохицуулах, орд газруудыг ашиглах, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих талаарх хуулиудыг боловсруулах суурь шинэчлэл болох юм. Тухайлбал, бизнесийн салбарынхан төртэй хамтарч ажиллахын тулд салбар, чиглэлээрээ нэгдэхээс эхлээд оролцогч талуудын нэгдсэн байр суурийг илэрхийлэх зэрэгт эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын хэсэг ажиллана. Хуулийн төслийг боловсруулахдаа олон нийт, бизнес эрхлэгчдийн саналыг авч, хэлэлцүүлэг өрнүүлэхийг чухалчилж байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн харилцаанд оролцогч талуудын хамтын шийдлийн үр дүнд, бие биедээ ээлтэй байх зохицуулалтыг тусгаж, өөрчлөхөөр зорьж байна.
- Хуулийн ач холбогдолыг Та товч дүгнэж хэлнэ үү?
- МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизнесийн салбарт оролцдог байдлыг хязгаарлах боломж бүрдэнэ. Түүнээс гадна хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагааны эрх, үүрэг, хариуцлага тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид салбар бүрээрээ эсвэл нийт бизнесийн орчны нэгдлээр нийлж, төр засагт дуу хоолойгоо илэрхийлэх, төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт оролцох, хамтарч ажиллах бололцоог бүрдүүлэхэд хуулийн шинэчлэлийн ач холбогдол оршиж байна.
Хэвлэл мэдээллийн газар
3 Сэтгэгдэл
Fantastic Glasses unit 401 235 Milligan Dr Okotoks, AB T1S 0B8 info@fantasticglasses.ca 587-997-EYES(3937) mens eyesglasses okotoks https://www.fantasticglasses.ca/
Fantastic Glasses unit 401 235 Milligan Dr Okotoks, AB T1S 0B8 info@fantasticglasses.ca 587-997-EYES(3937) mens eyeglasses okotoks https://www.fantasticglasses.ca/
Great article, totally what I needed. https://lvivforum.pp.ua/