ТОРГОНЫ ЗАМ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Соёл урлаг, Спорт

   "Торгоны зам"-ын 11 дэх удаагийн олон улсын кино наадам 9-р сарын 21-ний орой Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Ши-Ань хотод нээлтээ хийлээ.

Энэхүү кино наадам нь Хятадын төв радио, телевиз, Шааньши мужийн захиргаа, Фүжянь мужийн захиргаа хамтран "Торгоны зам дэлхийг холбож, кино урлаг Чан-Ань хотыг чимнэ" сэдвийн хүрээн таван хоног үргэлжилж, "Алтан торгоны зам" шагнал олгож, олон форум, мастеруудын яриа хэлэлцээ, кино солилцооны үйл ажиллагаа зохион байгуулна.

"Торгоны зам" олон улсын кино наадам нь 2014 онд байгуулагдсан бөгөөд эртний торгоны замын гарааны цэг Шааньши болон Тэнгисийн торгоны замын чухал гараа, өлгий нутаг Фүжянь хотод ээлжлэн зохиогддог бөгөөд олон улсын соёлын солилцоог кино урлагаар холбож, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг үр дүнтэй дэмжиж, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилготой юм.