✅Монгол Улсын Их Хурлаас 2024 оны “Төрийн захиргааны тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны төв байгууллагуудад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлөөс байгуулан ажиллаж байна.
✅Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа агентлагуудад ажиллаж, байгууллага чиг үүргийн шинжилгээг хууль тогтоомжид нийцүүлэн оновчтой хийсэн эсэх, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан эсэх зэрэг асуудлуудаар санал дүгнэлт боловсруулж, арга зүйн зөвлөгөө өгөх юм.
0 Сэтгэгдэл