Гэр бүлийн уулзалтыг Архангай аймагт зохион байгууллаа

Нийгэм, Эдийн засаг

    Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Онцгой алба-бидний алба” гэр бүлийн уулзалт, арга хэмжээ өнөөдөр Архангай аймгийн Онцгой байдлын газарт өрнөлөө.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, зорилтын талаар мэдээлэл танилцуулсан юм.

Гэр бүлийн уулзалтад 100 гаруй хүн оролцсон бөгөөд Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч П.Додгүйгийн гэр бүлийг  "Үлгэр жишээ гэр бүл"-ээр тодорхойлж, өргөмжлөл дурсгалын зүйлсээр шагналаа.