САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ АГУУЛАХ ТҮРЭЭСЛЭНЭ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх агуулах түрээслэх тул агуулахаа түрээслэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урьж байна. !

Сонирхсон этгээд холбогдох мэдээллийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Мишээл салбар, Дүнжингарав салбар, Драгон салбар, Оргил салбар)-үүд болон www.smartoffice.mn хаягаар эсхүл Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам-1200, Нийслэлийн Засаг захиргааны Шинэ Хангарди ордон, 1 дүгээр давхар,

Утас 11314876, Нийслэлийн Агаар, Орчны бохирдолтой тэмцэх газар, 1-5 тоот хаягаар ирүүлнэ үү.

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦИЙН АГУУЛАХАД  ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага

Тавигдах шаардлага

1

Агуулахын байршил

- Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай байна.

2

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь НӨАТ төлөгч байна

3

Гэрээний хугацаа

- Сайжруулсан шахмал түлшийг агуулахад нөөцөлсөн өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байна.

4

Талбайн хэмжээ

- 500 м2-аас доошгүй байна.

5

Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахад тавигдах шаардлага

- Агуулахын хана, шал, хаалга, дээврээс ус нэвтэрдэггүй байна.

- Ачааны машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байна.

- Агуулахын гадна болон дотор, хана, дээвэр, шал, гэрэлтүүлэг, камержуулалт, агаарын солилцоо хийгддэг цонх, агааржуулалтын систем, галын булангийн фото зургуудыг санал болгож буй агуулахын орчныг оруулан авч ирүүлнэ.

- Зөвхөн агуулах эзэмшигчтэй гэрээг байгуулах бөгөөд хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрээ байгуулах тохиолдолд нотлох баримтыг үндэслэн гэрээ байгуулна.

- Агуулах нь стандартын шаардлага хангасан галын булан болон галын дохиолол суурилуулсан байх бөгөөд мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байна.

-  Агуулах нь гэрэлтүүлэгтэй байна.

- Агуулахад түлш хүлээн авах, гарах үед нийслэлийн хяналт зохицуулалтын ажилтан болон Таван толгой түлш ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байна. Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байна.

- Агуулах нь газрын гэрчилгээтэй байх ба үл хөдлөхийн гэрчилгээгүй бол эрх бүхий байгууллагын м2-ын хэмжилт хийсэн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлнэ.

6

Үнийн санал

- Түрээслүүлэхээр санал болгож буй агуулахын м2-ын үнэ нь 8,000 төгрөгөөс хэтрэхгүй байна.

7

Харуул хамгаалалт

-Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалт болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байна.