Умард Солонгос эхлээд гал нээж дараа нь Өмнөд Солонгос хариу гал нээлээ

Дэлхийн мэдээ

   Өмнөд Солонгосын зүгээс буудсаны хариуд  БНАСАУ шуурган галын тийрэлтэт системээр гал нээлээ гэж Солонгосын мэдээллийн төв агентлагийн эх сурвалжаас авснаа Рейтер агентлаг дамжууллаа.

Умард Солонгосын хөлөг усан хил зөрчсөний хариуд Өмнөд Солонгосын цэргийнхэн анхааруулан гал нээсэн гэж Ренхап агентлаг өмнө нь мэдээлж байсан юм. “Өмнөд Солонгосын анхааруулах буудлагын хариуд шуурган галын тийрэлтэд системээр гал нээсэн гэж Умард Солонгос мэдэгдлээ” гэж агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль үүний өмнө БНАСАУ-ыг пуужингийн туршилт, цэргийн сургуулилт хийж байгаа нь 2018 оны Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчлөө хэмээн буруутгаж байсан юм.

Өмнөд Солонгос, БНАСАУ-ын тэргүүнүүдийн 2018 оны хэлэлцээрийн үеэр хоёр улсын Батлан хамгалаахын сайд нар цэргийн сөргөлдөөний эрсдэлээс  урьдчилан сэргийлэхэд чиглэсэн санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Гэхдээ Пеньян  баллистик пуужин харваж, Өмнөд Солонгосын хилийн ойролцоо нислэг үйлдэн, артиллерийн буудлага хийхээ зогсоохгүй байгаагийн хариуд Өмнөд Солонгос, АНУ-тай хамтран БНАСАУ-ын эсрэг өргөн хэмжээний цэргийн сургуулилт  хийж байгаа юм.