“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компаниас мэдээллээ.
Тодруулбал, эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл 839,000 иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхлэх нь.
Өмнө нь зөвхөн үнэт цаасны дансанд нь ногдол ашгийн мөнгийг байршуулсан тухай тус төвөөс мэдээлж байсан юм.
Хэрвээ та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн 1,072 хувьцаагаа шалгахад хувьцааны тоо дутуу байвал дараах байдлаар хишиг хувь хүртсэн байх нь.
Хувьцааны тоо ширхэг зөрүүтэй болон эргэлзээтэй зүйл байвал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 утсаар лавлана уу.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу шилжүүлээд байгаа билээ.
2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа олгогдохгүй.
0 Сэтгэгдэл