БНАСАУ, ЯПОН ТЭНГИСИЙН ЗҮГ БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАЛАА

Дэлхийн мэдээ

БНАСАУ-ын эрх баригчид ням гаргийн өглөөгүүр Япон тэнгисийн зүг баллистик пуужин харваж туршлаа гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас авснаа Yonhap агентлаг дамжуулжээ. “Умард Солонгос Дорнод /Япон/ тэнгисийн чиглэлд тодорхойгүй пуужин харвалаа” хэмээн өмнөд солонгосын цэргийнхний мэдээллийг Yonhap агентлаг иш татсан байна.

Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны мэргэжилтнүүд одоо умардын пуужингийн нислэгийн өндөр, хурд, алсын тусгал зэргийг судлан шинжилж байгаа юм байна.

NHK телевизийн эх сурвалжаас Reuters агентлаг авч дамжуулснаас үзэхэд умард солонгосын пуужин японы эдийн засгийн бүсийн гадна унасан бололтой.