“Өрнөдийн орнууд Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын Орост нэгдэх бүх нийтийн санал асуулга явуулахад ихээхэн бухимдаж байсан. Гэвч тэндхийн оршин суугчид үнэндээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн 2021 оны наймдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэдэнд зөвлөсөн зүйлийн эсрэг бодолтой байна. Тэгэхэд Зеленский Орос хэлтэй хүмүүс үр ач нараа аваад Орос руугаа яв гэж зөвлөсөн. Гэтэл одоо энэ бүс нутгийн оршин суугчид өвөг дээдсийнхээ олон зууны туршид амьдарч байсан газар нутгаа аваад явах гэж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын индэр дээрээс мэдэгджээ.
Украины Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улс, Херсон, Запорож мужуудад өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт эхэлсэн ОХУ-ын бүрэлдхүүнд нэгдэх бүх нийтийн санал асуулга есдүгээр сарын 27 хүртэл тав хоног үргэлжлэх юм.
Ийм бүх нийтийн санал асуулгыг яаралтай явуулна уу гэсэн хүсэлтийг ард иргэд бүс нутгийнхаа эрх баригчдад гаргасан юм. Тус бүгд найрамдах улс, мужуудын төлөөлөгчид Оросын бүрэлдхүүнд орох нь газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангахаас гадна түүхэн шударга ёс тогтооно гэж үзэж байгаа юм. Тэднийхээр бол Украины үндсэрхэг засгийн газрын террорист халдлага, НАТО-гийн гишүүн орнуудын зүгээс энгийн ард иргэдийг хядах зэвсэг нийлүүлж байгаа үед ийм шийдвэр нь зайлшгүй чухал гэнэ.
2 Сэтгэгдэл
order atorvastatin 20mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 80mg over the counter</a> lipitor 40mg cheap
buy cialis 10mg online cheap <a href="https://ordergnonline.com/">purchase cialis for sale</a> buy erectile dysfunction medicine