105 НАСТАЙ ЭРЭГТЭЙ УРТ АМЬДРАЛЫНХАА НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ

Дэлхийн мэдээ

АНУ-ын иргэн Телл Эллисон энэ есдүгээр сарын 14-нд 105 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж  өөрийнхөө урт насалсны нууцыг дэлгэлээ хэмээн KFSM-TV хэвлэлд бичсэн байна.

Эллисон  Арканзас мужийн Крофорд тойрог дахь байшиндаа 81 настай эхнэрийн хамт амьдардаг, өдгөө 14 ач, 34 гуч, 30 ачинчартай гэнэ.

Тэрбээр урт насалсан нууцаа дэлгээч гэсэн сэтгүүлчдийн асуултад “Хамгийн гол нь сайн хооллож байх, аз жаргалтай эхнэртэй байх явдал” гэжээ. “Тэр надад өдөрт хоёр удаа маш сайн хоол хийж өгдөг. Түүнд хоол бэлтгэх нь, харин надад идэх нь таалагддаг” гэж 105 настай ахмад хоошигножээ.

Үүнээс гадна Эллисон залуу хосуудад зориулж эрчүүдийн харилцааны гол зүйл бол тэвчээр гээд “та үнэхээр чөлөөт хүн бол хайртыгаа тэвчих хэрэгтэй” гэсэн байна. Эллисон бүх насаараа барилгын ажил эрхэлж, ажлынхаа хажуугаар өөртөө байшин бариад 1960-аад оноос эхнэртэйгээ амьдарч байгаа гэнэ.

Эллисон хэдийгээр ийн өндөр насалсан ч өөрийн цэцэрлэгээ арчлан, нутгийн сүмд очиж ахмадуудад библийн хичээл заадаг байна.