https://dzen.ru/. 10 December 2020. Тажикстан улс БНХАУ-тай байгуулсан гэрээнийхээ дагуу өөрийн Горно Бадахшан нутгийг Хятадад шилжүүлж өгөхийг тус улсын парламент зөвшөөрсөн байна. БНХАУ-д төлөх ёстой гадаад өрийнхөө нэг хэсэгт энэ памирын уулын 1,1 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг ийн өгчээ. Парламент хэдийгээр өрийнхөө нэг хэсгийг ийнхүү газар нутгаараа төлөхөөр 100 хувийн саналаар дэмжсэн ч олон нийтээс нууцалсан байна. Тажикстаны ард иргэд харин бараг нэг жилийн дараа аравдугаар сард л хятадын хэвлэлээс үүнийг олж мэджээ.
Тажикстаны Дээд хурлын депутатын Засгийн газрын шийдвэрийг “...хятадын эзэн хаадын торгоны замын газрын зургийг би харсан, тэнд Памир бүхэлдээ хятадын газар нутаг юм билээ” гэсэн байдаг.
БНХАУ 1990-ээд оны эхнээс л хуучин Зөвлөлт холбоот улс байсан үеийн хил хязгаарыг эргэн харах шаардлагатай хэмээн дундад азийн орнуудад төлөвлөгөөтэйгээр дарамт шахалт үзүүлж эхэлсэн юм. Горно Бадахшаны автономит мужийг өөртөө нэгтгэх оролдлогыг бүр 1992-93 онуудад хийж байлаа. Ганцхан тэр үед Тажикстанд иргэний дайн болж, засаг солигдсон нь Хятадыг газар нутгийн төлөөх довтолгооноо хойшлуулахад хүргэсэн юм.
Харин Эмомали Рахмоны засаглал тогтсоноор хоёр тал хэлэлцээрээ үргэлжлүүлж эхэлжээ. Улмаар 1999 онд Тажкстан Маркансу голын ойролцоох 200 хавтгай дөрвөлжин км газар нутгаа БНХАУ-д шилжүүлэн өглөө. Хятад улс энэ шинэ газар нутгаа ШИнжаан-Уйгурын автономит тойргийхоо бүрэлдхүүнд оруулав.
Гурван жилийн дараа Эмомали Рахмон БНХАУ-д айлчлахдаа дорнод хөршдөө ахиад 1000 хавтгай дөрвөлжин км газар өгөх саналтай очлоо. Ингэснээр Тажикстан хилийн шалган нэвтрүүлэх “Карасу” боомт байрладаг Мургабын районы хэсгийн өгсөн юм.
Харамсалтай нь Тэнгэрийн луугийн хүсэл үүгээр хязгаарлагдахгүй. БНХАУ Тажикстанаас нийтдээ 28 мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг нэхэмжилж байгаа, тэгээд ч хүсэл нь ханах уу үшгүй гэдэг нь эргэлзээтэй.
Хүрэхэд хол, тэр өндөрлөг Памирын улуын районыг Хятад яагаад сонирхоод байна аа. Хариулт нь ойлгомжтой, ердөө л байгалийн баялаг. Бүр Зөвлөлт холбоот улсын үед эндээс уран, алт,, газрын ховор материал илрүүлж байсан. Энэ нутгийн өндөр уулын нуур нь орчин үеийн үйлдвэрлэлд ашиглахаар маш өндөр агуулгатай давс агуулсан байдаг.
БНХАУ ийнхүү хөрш орныхоо зөвхөн байгалийн баялаг руу ч түрээд тэмцээд байга аюм биш. Тэнгэрийн орон тажикстаны боловсролын салбар луу ихэд анхаарч идэвхтэй тусалж дэмжиж байна. БНХАХУ жил бүр такикийн 1000 гаруй хүүхдийг засгийн газрынхаа тэтгэлгээр өөрийнхөө их дээд сургуульд суралцуулж байгаа юм.
Хятадын их дээд сургуулийг төгссөн энэ залуус аль улсын ашиг сонирхлын төлөө ажиллах бол. Асуулт нээлттэй үлдэж байна хэмээн dzen.ru хэвлэлд бичжээ.
1 Сэтгэгдэл
order tadalafil 5mg online <a href="https://ordergnonline.com/">cialis 5mg cheap</a> buy ed pills sale