Хятад улс Оросын талаар Өрөдийнхөнд дохио өгнө

Дэлхийн мэдээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлийн хуралдааны үеэр хийх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын хэлэлцээр нь  Бээжингээс Москваг дэмжих талаар Өрнөдийнхөнд дохио сануулга болно гэж германы Handelsblatt сонинд бичсэн байна. “Энэ уулзалт маш их ач холбогдолтой болно, энэ бол Москваг дэмжих чухал сануулга дохио гэж үнэлж болохоор байна хэмээн ажиглагчид үзэж байна” хэмээн энэ өгүүлэлд бичжээ.

Зохиогч эндээ АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси саяхан Тайваньд айлчилсан нь  Бээжин Вашингтоны харилцааг муутгаж, харин орос-хятадын “Өрнөдтэй өрсөлдөх тэмцлийн хүрээн дэх”  нэгдлийг бэхжүүлэхэд нөлөөллөө гэж зохиогч эндээ бичсэн байна.

Үүний өмнө Бүх Хятадын ардын төлөөлөгчийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшу америкийн ноёрхлын эсрэг зогсоход Орос болон Хятадын стратегийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж мэдэгдэж байсан юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хурал Самаркандад есдүгээр сарын 15-16-нд болох юм.