Карла III Их Британийн шинэ эзэн хаан боллоо

Дэлхийн мэдээ

Их Британийн хааны залгамжлалын  Зөвлөлийн хуралдаан Сент-Жеймсийн  ордонд есдүгээр сарын 10-нд болж хан хүү Чарльзыг Их Британийн эзэн хаанаар албан ёсоор тунхаглаж Карл III хэмээн нэрийдлээ.  

Тунхаг бичигт ханхүү Уильям, хан хүүгийн  эхнэр, залгамжлалын зөвлөлийн ерөнхийлөгч лорд Пенни Мордонт, Кентерберижийн хамба зэрэг албаны хүмүүс  гарын үсэг зурсан байна.

Хаан титмийг албан ёсоор шилжүүлэх үйл явц дүрэм ёсоор өмнөх хатан хааны нас барснаас хойш нэг хоногийн хугацаанд Лондон хотноо Сент-Жеймсийн ордонд  болдог байна.

Их Британий эрхийг 70 гаруй жил барьсан хатан хаан Елизавета II Шотландад 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа өөд болсон юм.