Apple корпораци iPhone 14, iPhone 14 Plus утсаа танилцууллаа

Дэлхийн мэдээ

Америкийн үүрэн телефоны Apple компани томсгосон дэлгэцтэй iPhone 14,  iPhone 14 Plus гар утсаа танилцуулсан байна.

Энэ шинэ утасны дэлгэц нь шаазан давхаргын Ceramic Shield хамгаалалттай,  тоос, чийгнээс бүрэн хамгаална гэж танилцуулгад дурджээ. Цэнэг хураагуурын хэмжээ нь нэмэгдэж  өнөөдрийн хамгийн хүчирхэгт тооцогдоно. Камер нь ч  өнгө ялгах, фокус тааруулахдаа хамгийн өндөр боломжтой, зураг авахад тогтвортой байдлаараа сайн гэжээ. Энэ гар утсанд камерын хүчин чадал улам сайжирч 48 мегапиксель болсны зэрэгцээ шинэ мэдрэгч, харааны өргөн өнцөгтэй болжээ. Энэ хоёр гар утас 6,1, 6,7 дюймыйн дэлгэцтэй юм байна.

АНУ-ын зах зээлд зориулсан энэ гар утаснууд нь SIM картны үүргүй, виртуал eSIM ашиглах болно гэж танилцуулгад дурджээ.